
"Зонтаг” сонинд Канцлерт нэр дэвшсэн сангийн сайд асан Штайнбрюкийн давхар орлогыг бусад намуудын шаардлагаар нэг бүрчлэн шалгах болжээ. Энэ нь улсын орлогоос бусад орлого буюу эдийн засгийн институтуудын захиалгаар лекц унших зэрэг орлого юм.
2011 онд тэрбээр лекц уншсаны төлбөр 20.000 гаруй евро олжээ. 2009 оны намраас одоо хүртэл 1 сая гаруй евро лекц уншсаны зардалд банкнуудаас Штайнбрюкийн хувийн дансанд орсон байна.
Энэ талаар Штайнбрюк телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Энэ нь намайг Канцлерт нэр дэвшсэнтэй холбогдуулж гаргасан бусад намын улс төрийн шалтаг юм. Хэрэв заавал шалгах шаардлагатай байгаа бол би хийсэн ажил болон авсан мөнгөнийхөө талаар илэн далангүй тайлагнахад бэлэн байна” гэжээ. Мөн үүнтэй холбогдуулж хэлэхэд зарим олон нийтийн байгууллага, нийгмийн холбоо зэрэг газруудад үнэгүй лекц хийж, гэрийн бүлийнхээ хамт хандив өргөж байсан хэмээн тэр мэдэгджээ.
Берлинээс И.Отгонбилэг мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ