Гэр хороолол уу харанхуй хороолол уу
Гэрэл хорооллыг гэрэлтэй болголоо гэж ярьдаг. Хаа нэг газарт, тэрүүхэн хэсэгт нь хэдэн гудамжийг гэрэлтүүлээд л орхисноо холбогдох албан тушаалтнууд нь ингэж ярих. Одоо нөгөө хэдэн гэрэл нь ч асахаа байжээ.
Нэг гудамжинд асаж байгаа ганц гэрэл байвал их юм. Энд тэндгүй харанхуйд ноход хуцалдаж XXI зууны метро ситид биш эзгүй хээр яваа мэт санагдана. Эмэгтэйчүүд хүүхдүүд ард нь эрэгтэй хүн явж байвал байн байн эргэн харж хурдан алхана. Гэрэлтэй байвал ийм асуудал гарахгүй. Хотын төвийн гэрэл харин эсрэгээрээ. Нэг нь шатвал хурдхан соличихно. Үүнтэй нэгэн адил гэр хорооллын шатсан гэрлүүдийг ч асдаг болгож болдоггүй гэж үү.







Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ