
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн 1-5 ангийн 200 гаруй хүүхэд өнгөрсөн сард “Үдийн цай”-ндаа хордсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд тухайн үед үзэмтэй будаа идэж, цай уусны дараа хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын эрүүл зүйн нян судлалын шинжилгээний сорьцонд авсан цагаан будаанд /Bacillus sereus/1 гр-д/ 5*10
5/байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байжээ. Тодруулбал, энэ нь дутуу болгосон будаан дээр урьд өдөр нь агшааж хонуулсан будааг хольсон, үзэмтэй будааг тасалгааны температурт зориулалтын бус саванд хадгалж улмаар хоол олголтын температурын горимыг баримтлаагүй, хоолонд хэрэглэхээр авсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүнсний аюулгүйн баталгаагүй болох нь шинжилгээний дүнгээр батлагдаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ