
Венесуэлд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд удаагүй бөгөөд санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Ирэх зургаан жилд тус орны төрийн эрхийг барих суудалд тус улсын одоогийн ерөнхийлөгч Уго Чавес ялалт байгуулаад байгуулсан тухай CNN, BBC агентлагууд шуурхай мэдээлжээ.
Урьдчилсан дүнгээр Уго Чавес нийт саналаа өгөгсдийн 54 хувийн саналыг авсан ажээ.
Сүүлийн жилүүдэд ихээхэн нэр хүнд олоод байгаа сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлес түүний хойноос удаалсан байна.
Нийт долоон нэр дэвшигч ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн дээрх хоёр улстөрчийн дунд болно хэмээн ажиглагчид үзэж байсан юм. Ийнхүү Уго Чавес ялалт байгуулснаар 1998 оноос хойш тасралтгүй Венесуэл улсын төрийн эрхийг барьж, гурав дахиа улиран ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ