Зарим шүүгчийг ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн 183 дугаар зарлигаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ. Мөн 184 дүгээр зарлигаар Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын II шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ