
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар халз мэтгэлцэх тов гаргасан боловч хойшилсон юм. Тэд мэтгэлцээнийхээ талаар дараахь байр суурийг илэрхийллээ.
С.Ганбаатар
УИХ-ын гишүүн С.Баярцогт болон Засгийн газрын зарим гишүүдийн зүгээс мэтгэлцээнийг хойшлуулах хүсэлтийг тавьсан. Уг нь мэтгэлцээний гол зорилго нь Ц.Баярцогт гишүүнийг яллах гэсэн юм биш. Харин нийгэмд үүссэн Оюутолгойн гэрээний тухай хоёрдмол асуудлыг цэгцлэх гэсэн юм. Түүнчлэн “Оюутолгойн” гэрээтэй холбоотой Засгийн газарт дөрвөн шаалдлага хүргүүлж байгаа юм байна. Энэхүү мэтгэлцээн олон нийтийн анхаарлын төвд байгаа нь анхнаасаа гэрээг байгуулахдаа иргэдийн оролцоог хангаагүй. Эрдэмтэн шинжээчдийн оролцоо хангалтгүй, сайд, албан тушаалтнуудын сонирхолд нийцүүлэн хийсний илрэл юм. Засгийн газраас зарим шийдвэрийг гаргахдаа шоу маягаар иргэдэд ойлгуулж байна. Энэхүү мэтгэлцээнд оролцоход С.Ганбаатар миний бие бэлэн байна. Мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр шууд зохион байгуулах талаар албан бичгээр хандсан. УИХ-ын Тамгын газраас мэтгэлцээнийг албан ёсны хугацаа товлож зохион байгуулна гэдэгт найдаж байна.Түүнчлэн УИХ-д Шударга уурхайн төлөө түр хороог яаралтай байгуулж, шинжээчдийн баг ажиллуулж үр дүнг нь УИХ-д сонсгох хэрэгтэй байна. Шинжээч эрдэмдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулах бодолтой байна. Улаанбаатар хот даяар 71:29 хувийн ашгийг монголчууд хүртэнэ гэсэн сурталчилгааны самбарыг харж байгаа. Монголчуудыг талх, сүүгээр ухааруулах гэж оролдож байна. Гэтэл 71 хувийг монголчууд авна гэсэн ямар ч судалгаа байхгүй. Ийм хуурамч сурталчилгааг өнөөдрөөс эхлээд би шүүхэд өгч байна. Оюутолгой ёс зүйн алдаа гаргалаа. Оюутолгой энэ зар сурталчилгаагаараа Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Энэ асуудлаар шүүхэд хандана.
Ц. Баярцогт
Мэтгэлцээнд би бэлэн байна. С.Ганбаатар гишүүнтэй өнгөрсөн Баасан гарагт уулзахад халз мэтгэлцэх хүсэлт тавьсан. Гол нь асуулга тавьж буй хүмүүс тодорхой мэдээлэлтэй байж ойлголтын зөрүүгээ арилгах боломжтой. Миний хувьд таван засгийн газар дамжиж, долооон жил үргэлжилсэн хэлэлцээрт оролцож, эдийн засгийн судалгаа, тооцоог нь сайн мэдэх хүний хувьд багаар бус ганцаараа ч мэтгэлцэхэд бэлэн байна. Засгийн газар, гэрээнд оролцогчид байгуулагдаад гурван жил болж буй энэ гэрээний талаар олон нийтэд хангалттай мэдээлэл хийсэн. Парламентын сэтгүүлчдэд өмнө нь ч тодорхой мэдээлж байсан, одоо ч нууц далд юм байхгүй, энэ гэрээг сайжруулж, Монголын талд ногдох эдийн засгийн үр ашиг талаас нь ярихын тулд дөрвөн гэрээний тухайд нэг мөр ойлголттой болох нь чухал юмС.Ганбаатар гишүүнтэй өнгөрсөн Баасан гарагт уулзахад халз мэтгэлцэх хүсэлт тавьсан. Мэтгэлцэхэд бэлэн байна” гээд мэтгэлцээнд орж буй хүмүүс тодорхой мэдээлэлтэй байж ойлголтын зөрүүгээ арилгах боломжтой. Миний хувьд таван засгийн газар дамжиж, долооон жил үргэлжилсэн хэлэлцээрт оролцож, эдийн засгийн судалгаа, тооцоог нь сайн мэдэх хүний хувьд багаар бус ганцаараа ч мэтгэлцэхэд бэлэн байна. Засгийн газар, гэрээнд оролцогчид байгуулагдаад гурван жил болж буй энэ гэрээний талаар олон нийтэд хангалттай мэдээлэл хийсэн. Парламентын сэтгүүлчдэд өмнө нь ч тодорхой мэдээлж байсан, одоо ч нууц далд юм байхгүй, энэ гэрээг сайжруулж, Монголын талд ногдох эдийн засгийн үр ашиг талаас нь ярихын тулд дөрвөн гэрээний тухайд нэг мөр ойлголттой болох нь чухал юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ