Эх, нялхсын эндэгдэлгүй ажиллахыг даалгав

img

2011 оны Улсын төсвийн тодотгол УИХ-аар хэлцэгдэн батлагдаж байгаа болон оны төгсгөл ойртож байгаатай холбогдуулан төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа салбарын үйл ажиллагааны явцтай танилцахаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай уулзаж ярилцжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхэд тухайн аймаг орон нутагт тулгарч байгаа хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд төсвийн тодотгол чухал нөлөөтэй байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод тодотголоор ноогдох санхүүжилтыг үр ашигтай зарцуулах, чанарын үзүүлэлтийг хангаж ажиллахыг уулзалтанд оролцож байгаа удирдлагуудад анхааруулав. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн ажилтны хариуцлага, ёс зүйг улам дээшлүүлэн ажиллах шаардлага нийт салбарынхны өмнө тулгамдсан хэвээр байгааг сануулаад эмнэлгүүдийн хяналтын албаны үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар ярилцсан байна. Энэ оны 9-р сарын үзүүлэлтээр нийт салбарын хэмжээнд нэг ч эхийн эндэгдэл гаргалгүй ажилласныг Эрүүл мэндийн сайд сайшаан тэмдэглээд цаашид ч эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гаргахгүй байхын төлөө  ажиллахыг даалгасан байна. 2008-2011 онд эрүүл мэнд, спортын салбарт барилгын хөрөнгө оруулалтын ажил маш эрчимтэй хийгдэж, одоо үлдсэн хугацаанд эхэлсэн ажлуудын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийж дуусгахыг Эрүүл мэндийн сайд чухалчлаад цаашдын үйл ажиллагаанд эмнэлгүүдийг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах, чадвартай хүний нөөцтэй болгоход илүү анхаарал хандуулна гэдгээ хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмнэлгийн ажилтны хариуцлага, ёс зүйг улам дээшлүүлэн ажиллах шаардлага нийт салбарынхны өмнө тулгамдсан хэвээр байгаа гэнэ шүү, ямар ч хяналтгүй байж
2011-10-31
Lambaa chi hutsaa za uhuulj bj ajilaa hiideg bol zailaach chi
2011-10-31