
Улсын Дээд шүүх, Япон улсын Жайка Олон улсын байгууллагын “Монгол дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтыг Улсын Дээд шүүх, Нийслэлийн болон дүүргийн шүүхийн шүүгчид, Япон улсаас ирсэн мэргэжилтнүүд болон доктор Т.Намжил нар удирдан явуулжээ.
Дашрамд дурдахад шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Шүүхийн багц хуулиудын нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ирэх оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Иргэдэд ач холбогдолтой, хурдан шуурхай, цаг мөнгө хэмнэх энэхүү ажиллагааг хэрэгжүүлэх эвлэрүүлэн зуучлагч нь дээд боловсролтой хүн байж болох бөгөөд зохих сургалтад хамрагдан сертификат авснаар өөрийн мэргэжлийн чиглэлээр эвлэрүүлэн зуучлагчийг хуульд заасан журмын дагуу хийх боломжтой юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ