
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатаас албан тушаалтнуудад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаар тодрууллаа.
-УБЕГ-ын дарга асан Ж.Амарсанаад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?
-УБЕГ-ын дарга асан Ж.Амарсанаад холбогдох хэрэгт ТЕГ, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна.
-
Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярын хэрэг юу болж байна?
- Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнчлэн бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа.
-ШӨХТГ-ын дарга О.Магнай хуучин дарга асан Б.Лхагваа тэргүүтэй хүмүүсийг шалгуулахаар болсон. Энэ хэрэг юу болж байна?
-Манайд шалгуулах мэдээлэл ирсний дагуу шалгаж байгаа. Мэдээллийг гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгаж, хянаж байна. 19 хоногийн хугацаанд шалгаад шийдвэрээ гаргах ёстой.
-Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөөч?
- Х.Оюунчимэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна
-“Өргөө” кино театрын хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Д.Билэгт, БСШУ-ны сайд асан Н.Болормаа нарыг шалгана гэсэн мэдээлэл бий. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
- МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарласан. Н.Болормаа нарт холбогдох хэргийн эзэн холбогдогчоос зарим нь байхгүй байна. Тиймээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна. Гэхдээ бид үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ