ОБЕГ-ын шинэ дарга салбарынхаа үйл ажиллагаатай танилцлаа

img

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж шинэ ажил хүлээн авсан анхны өдрөө Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, албан хаагчидтай уулзан үүрэг чиглэл өглөө. Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварт анхаарах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тус албаны техник багаж хэрэгсэлийг сайжруулах, байгууллагын гадаад харилцааг өргөжүүлж, албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд тодорхой ахиц бүхий ажлуудыг хамтран санаачлан хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдэв. Улмаар албаны хэмжээнд цаашид баримтлан ажиллах бодлого, үйл ажиллагааны талаар зөв зүйтэй саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлж албан хаагчдын үзэл бодлыг сонсох саналын хайрцгийг нэг сарын хугацаанд ажиллуулахаар боллоо. ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн хувьд хуульч мэргэжилтэй, өмнө нь Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амписагийн нохой:
амжилт
2012-10-08
Barsbold:
Ajiltnuuduudaa cgadvarjuulj gadaad hariltsaagaa saijruulah bodlogo barih gej baugaa chini mash saun baina. Tanai ajultnuud bugd angli heleer medeelel avdag, yaridag bolbol Mongol uls gamshigiin uid gadaad ertentsees tasrahgui bolno. Globalchlaliin uid gamshig ch dayarchlagdaj baina. Harui arga hemjee ch dayarchlagdah handlagatai baina. Iimees humuusee angli hel surgah deer ontsgoihon ontsgoi anhaarah heregtei shuu
2012-10-08
irgen:
Amjilt xusie. sain xiivel saixan ajil shuu.