
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Ховд аймгийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцлаа.
Ийнхүү ажиллах үеэрээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулж, Шүүхийн тухай багц хууль болон шүүхийн шинэчлэл тойрсон асуудлуудаар шүүгч, ажилтнуудтай санал бодлоо солилцсон байна.
Мөн шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдал, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудал, шүүхийн нээлттэй ил тод байдал хэрхэн хэрэгжиж байгаа зэрэгтэй танилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ