
Аравдугаар сарын энэ өдөр манай гаригийн түүхэнд ямар өдөр онцгойлон тэмдэглэгдсэнийг тодруулья.
-768 оны энэ өдөр Карл I хаан Франкийн хаан ширээнд суужээ
-1446 оны энэ өдөр Хангул цагаан толгой Солонгост анх удаа цаасан дээр хэвлэгджээ
-1708 онд Оросын Их Петр хаан Шведийн армийг Леснаягийн дэргэд бутцохисноор Орос-Шведийн дайнд эргэлт хийжээ.
-1760 онд 7 жилийн дайны үед Оросын цэрэг Берлинийг эзэлжээ
-1799 онд Британийн Лютине хөлөг онгоц ихээхэн үнэт эдлэл ачиж яваад далайн шуурганд өртөн живсний улмаас хөлгийн баг болох 240 хүн амиа алдаж, нийт 1,2 сая фунт стерлингийн хохирол амссан нь тэр үедээ хэмжээлшгүй их хохирлоор тооцогдож байлаа.
-1804 онд Тасманы арлуудын нийслэл Хобарт хот байгуулагджээ
-1806 онд Прусс улс Францад дайн зарлажээ
-1873 онд Америкийн тэнгисийн цэргийн академи байгуулагджээ

-1967 оны энэ өдөр латин америкийн нэрт хувьсгалч, Эрнесто Че Геваре Болив улсад олзлогдон цаазаар авахуулжээ.
Марксист хувьсгалчийн цогцсыг маргааш өдөр нь хэвлэл мэдээллийнхэнд харуулж дэлхий даяар зарлаж байжээ.
-1983 оны энэ өдөр Өмнөд Солонгосын 5 дахь ерөнхийлөгч Чан Дү Хваныг алахаар Бирм улсын нийслэл Рангун хотноо албан ёсны айлчлал хийж байх үед нь бөмбөг дэлбэлж байжээ.
Мөн 1201 оны энэ өдөр нэрт эрдэмтэн Сорбонны их сургуулийг үндэслэгч Роберт де Сорбон, 1882 онд Югославын Нобелийн шагналт зохиолч Иво Андрич, Оросын их зохиолч Марина Цветаева нар, 1940 онд Битлзийн Жон Леннон, 1966 онд Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон нарын алдартнууд мэндэлсэн байдаг.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ