
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА Ц.Баттөрийн зургаа дахь бие даасан тоглолт маргааш ДБЭТ-т болох гэж байна. Тэрээр 2009 онд “Тэнгэрлэг эгшиглэн” нэртэй арины, 2010 онд романсын тоглолтоо тавьж байсан. Энэ удаа ”Тэнгэрлэг эгшиглэн-2” классик концертдоо дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч Ф.Гендель, В.А.Моцарт, Дж.Верди, Дж.Россини, П.И.Чайковский, А.Бородин, С.Рахманинов, Ж.Бизе нарын бүтээлүүдээс дуулах юм байна.
Тус тоглолтонд ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Б.Эрдэнэтуяа, Япон улсын дуучин, Окуяама Юми нар оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ