"Ууртай шувууд"-ын дараагийн анги ирэх сард гарна
Финляндын видео тоглоом хөгжүүлэгч компани болох Rovio-г “Ууртай шувууд” тоглоомоор нь хүүхэд багачууд төдийгүй томчууд ч андахгүй.
Тэгвэл тус компани Angry Bird буюу “Ууртай шувуу” тоглоомынхоо дараагийн ангийг “Angry Birds Star Wars” нэртэйгээр ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гаргах болсноо зарлажээ.
Тоглоомын шинэ хувилбар нь Apple болон Android үйлдлийн систем дээр, мөн Windows-ын 8 үйлдлийн систем дээр тоглогдох боломжтой аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ