Сөүлээс өмнө зүгт онц байдал зарлалаа

img

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс өмнө зүгт орших Гуми хотын нэгэн химийн үйлдвэрт 8 тонн орчим фтор, устөрөгчийн хүчил асгарсан тухай Yonhap агентлагаас мэдээлсэн юм. Үүний улмаас эрх баригчдаас хорт бодис гадагшаа нэвтрэн гарсан химийн үйлдвэрийн эргэн тойрны нутагт онц байдал зарлажээ. Эх сурвалжийн мэдээллээр Hube Global химийн заводын таван ажилтан амиа алдсан гэнэ. Мөн тухайн ойр орчмын 3000 гаруй оршин суугчид хордлогын байдал илэрч эмнэлэгт хандсан байна. Хэрэг явдлын учир шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд хоргүйжилт хийж байна. Байдал хүндэрвэл Сөүлээс өмнө зүгт орших нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж магадгүй гэнэ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zavod bish uildver gej boldoggui yum uu!!!!!
2012-10-09
фтор, устөрөгчийн хүчил биш фторт устөрөгчийн хүчил буюу хайлуур хүчил
2012-10-09