Роберт Де Ниро, Жон Траволта хоёр анх удаагаа хамтарч тоглоно
Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро, Жон Траволта хоёр анх удаагаа “Аллагын улирал” кинонд хамтран тоглохоор болжээ. Энэ киног Марк Стивен Жонсон найруулах юм байна.
Америк ахмад дайчин тохиодлоор нэгэн европ эртэй танилцсан нь түүнээс өшөөгөө авах гэж мөшгиж ирсэн хүн болохыг мэдэж буй тухай кинонд өгүүлдэг ажээ.
Киноны зураг авалт 2012 оны нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ.
Эхлээд Роберт Де Нирогийн дүрийг Николас Кейжид өгсөн ч тэрээр тоглохоос татгалзсан юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ