Сирийн босогчдод Саудын Араб зэвсэг нийлүүлж байсан гэв

img

Сирийн Засгийн газрын цэргүүд босогчдын гол түшиц газар болоод байсан Алеппо хотыг бүрэн чөлөөлсөн тухай тус улсын төв хэвлэл САНА агентлагаас мэдээлжээ. Гэтэл тус хот дахь босогчдын зэвсгийн агуулахыг олзлох үеэр нэгэн сонирхол “олдвор” олджээ. Үүнийг Сирийн засгийн газраас олон улсын хэвлэлийнхэнд үзүүлжээ. Энэ нь буу, сум агуулсан бага оврын модон хайрцаг аж. Зэвсэг бүхий хайрцгийг Саудын Арабын армиас нийлүүлсэн болох нь хайрцаг дээрх шошго дээр байгаа юм. Үүнээс үндэслэн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч Сирийн цэргийнхэн тус улсын дотоодыг хагалан бутаргах зорилготой гадныхан босогчдод зэвсэг нийлүүлж байгаа гэсэн хардлага нь батлагдлаа гэж үзжээ. Сирийн засгийн газраас мэдэгдэхдээ “Арабын лигийн Саудын Араб тэргүүтэй америкийн гар хөл бологч орнууд босогчдыг зэвсгээр хангаж тус улсын төр, засгийг түлхэн унагахыг оролдож байна” хэмээжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ