Цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлэж магадгүй

img

Дэлхийн банкнаас 2009 оны байдлаар хийсэн судалгаанаас харвал 2011 он хүртэл эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулахгүй бол 2012 он гэхэд нийлүүлэлт хэрэглээнээс дутахаар байна. Төвийн эрчим хүчний системийн хэрэглээний өсөлт 3,5 хувиар өсөх тооцоо гарсан байна. Уг тооцоо нь Оюутолгой, Ухаа Худаг, Тавантолгойн уурхайг ашиглах үед хэрэгцээтэй болох юм. Нарийн сухайт, Овоотын уурхайнууд Хятадаас эрчим хүчний импортлох төлөвлөгөөтэй байна. хэрэв Хятад импортыг зөвшөөрөхгүй бол уг тооцоо нэмэгдэх болно.
Эдгээр тооцоолж буй өсөлтийг хангахын тулд хэд хэдэн чухал төслүүдийг авч үзэх хэрэгтэй:
  • Дулааны 2 дугаар цахилгаан станц (ДЦС#2) 2005 онд, ДЦС станц #3 2008-2011 онд, Дарханы ДЦС 2013 онд тус тус ашиглалтын хугацаа нь дуусна.
  • Ньюком ХХК хувийн хөрөнгө оруулалтаар 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2010 онд ашиглалтанд оруулна. Эрчим хүч худалдах гэрээний хэлэлцээрүүд хийгдэж байна.
  • Хятадын Экзим банкны 2006 онд Монгол Улсад 220 МВт-ын Эгийн голын УЦС-ыг барихад зориулсан 300 сая ам.долларыг олгохоор болсон. Барилгын ажлын зардал 400 орчим сая ам.доллар болсон. 2008 оны дунд үед уг төсөл хүчингүй болж, өөр зориулалтаар хөрөнгө ашиглагдахаар болсон. Эгийн голын усан цахилгаан станц нь ТЭХС-д чухал нэмэлт эх үүсвэр болж чадах байсан бөгөөд хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдэгдэж хэрэгжиж эхэлвэл 2015 он гэхэд станц ашиглалтанд орно.
  • Улаанбаатар хотод баригдах Туул Сонгины усан хангамж, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн төслийн нэг хэсэг болгож цэвэршүүлсэн хаягдал усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх 50–100 МВт-ын усан цэнэгт цахилгаан станц барих төслийг санал болгож байна. Одоогийн үнэ нь өдөр шөнийн тарифын зөрөө бөгөөд энэ нь төслийг найдвартай болгоход хангалттай биш юм. Уг төсөл нь тогтмол ачааллын өсөлтийг хангахуйц тооцоологдоогүй байна.
  • Оюутолгойн төслийнхөн уурхайд 450 МВт-ын нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих бэлтгэл ажлаа бараг дуусан шатандаа оруулж байна. Энэ станц 2012 онд ашиглалтанд орно.
  • Шивээ-Овоогийн цахилгаан станц нь 3600 МВт-ын хүчин чадалтай ба Хятад руу эрчим хүч экспортлох юм.ТЭЗҮ нь тодорхойгүй байгаа. Засгийн Газар хоорондын хэлэлцээр хийгдвэл шийдвэрлэгдэх боломжтой байна. Урт хугацааны зорилт хэдий ч 2012-2013 онд бэлэн болох боломжгүй.
  • Таван Толгойн уурхайд цахилгаан станц төлөвлөж байна. Түлш эрчим хүчний яам нь 2008 оны 5 дугаар сард 600 МВт-ын цахилгаан станцыг танилцуулсан. Том хүчин чадлын 2000 МВт-ын цахилгаан станц баригдах боломжтой. Уг станцыг хаягдал нүүрсээр ажиллуулна. Энэхүү станцын бэлтгэл маш бага хийгдсэн байна. Гэхдээ 2013-2014 онд ашиглалтанд орох магадлалтай.
  • Багануурт 650 МВт-ын нүүрсний хийгээр ажилладаг хосолмол цахилгаан станц барих санал мөн гарч байна. Уг станц нь нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж, Хятад руу экспортоор гаргана. Уг үйл ажиллагаанаас 400 МВт-ын эрчим хүч шаардагдах бөгөөд илүү гарсан 250 МВт эрчим хүчийг ТЭХС-д нийлүүлэх боломжтой. Энэ төслийн тухайд зохих технологийн болон арилжааны тодорхой бус нөхцлүүд бий бөгөөд ойрын жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг хангахаар ашиглалтад оруулах хэрэгтэй.
  • ОХУ-аас импортлодог эрчим хүч нь системийн аюулгүй байдлыг ханган ажилладаг, гэвч одоо байгаа транформатороор дээд тал нь 255 МВт-ын цахилгаан эрчим хүч авах боломжтой. Одоо Монгол Улс ОХУ-аас 120 МВт-ын эрчим хүч импортлох гэрээтэй.
Эдгээр хэд хэдэн төрлийн сонголтуудаас тогтмол ачааллын хүчин чадлын хэмжээгээр цаг хугацааны боломжтой дараахь цахилгаан станцууд байна. Үүнд: ДЦС #5, Оюутолгой ДЦС, Таван Толгойн ДЦС-ууд. Улаанбаатарын дулаан хангамжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд ДЦС #5-ыг ашиглалтанд оруулах шаардлагатай.
Бэлтгэсэн: Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin 2:
Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 14000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-14000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1800тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 14 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 14000-16000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-10-09
g:
Orsuud bur ertnees Mongoliig benzin ba erchim hucheer boolchiloh nariin bodlogtoi baisan harin MAXH MAH uund n haranhuigaar orj zuvhun namiin deed udirdlaga n alban tushaaliin tuluu ulsaa yahad ch belen baisnii gai n unuudur ingej garch baina. MAXH MAH-ii buh udirdlagtai haruitslaga tootsoj bugdiig n shorond hiih heregtei. Ted bol jinhene undesnii erh ashigaas urvagchid jigshuurt gemt heregtnuud bolno.

Зочин:
эрчим хүчний хомсдол манайд аль хэдийн бий болсоныг мэргэжлийн хүмүүс хэлээд нэмэр болоогүй ялангуяа урд засгийн газар энэ асуудлаар далимдуулж их ч шоудаж их ч мөнгийг судалгаа төсөл ТЭЗҮ болорсруулж байна гэсэн нэрийдлээр идсэн дээ өрөөсөө л энэ салбарын чадалтай боловсон хүчнийг даран захиргаадаж цөөхөн хүмүүсийн хүрээлэл доор байлгасан нь энэ үр дүн.Нэг намын /МАН/ луйварчдын гараар энэ салбар орж нэг намыг санхүүжүүлэгч болсоныг энд олон жил ажилласан хүмүүс мэддэг.Үүний тод жишээ бол сайд байсан Зоригт ЭХУГ ийн дарга байсан Баярбаатар нар гэдгийг энэ салбарын хүн бүхэн хэлж чадна ямарваа ажил явуулахад дээрээс дарамталдаг хариу бодож арга хэмжээ авдаг үнэ багатай зүйлийг өндөр үнээр шахдаг гээд олон хэрэг бий одоо ч энэ хүнийг төрөөс төрсөн тэрбумтаныг яаманд ажиллуулж байгаа нь дарамттай байгааг АН болон сайд нь мэддэг болов уу
2012-10-09