
Энэ жилийн Нобелийн шагналтнууд эхнээсээ тодорч эхэллээ. Өчигдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн шагналын долоо хоног эхэлснийг даян дэлхийд зарлаж физиологи, анагаах ухааны салбарын эздийг зарлалаа.
Японы эрдэмтэн Шинья Яманака, Английн Жон Гурдон нар анагаах ухаан, физиологийн салбарт хийсэн бүтээлүүд буюу тулгуур эд, эсийн нөхөн сэргээлт, эд эсийн хувилалын талаархи судалгаанд нь ийнхүү Нобелийн шагнал хүртээжээ.
Тэдний энэхүү судалгааны ажил нь 10-15 жилийн хугацаа орсон бөгөөд одоогоор ч дуусаагүй гэнэ.
Дашрамд сонирхуулахад Нобелийн шагналын энэ салбарт 1901 оноос хойш өдгөөг хүртэл нийт 199 хүн энэхүү хүндэт шагналыг хүртжээ. Тэдгээр 199 эрдэмтдийн 10 нь эмэгтэй байжээ.
Мөн аль улсын эрдэмтэд хамгийн их анагаах ухааны салбарт Нобель хүртсэн байдаг вэ гэсэн асуултын хариуд Япон улсыг нэрлэдэг ажээ. Наран улсаас нийт 16 эрдэмтэн энэ салбарын шагналыг авчээ.
Гэхдээ дээрх 199 эрдэмтдийн 78 нь Англи улсад төрсөн.
Өнөөдөр Шведийн нийслэлд физикийн салбарын Нобелийн шагналтныг тодруулах юм.
Харин маргааш химийн, нөгөөдөр утга зохиолын, 12-нд энхтайваны, 15-нд эдийн засгийн Нобелийн шагналтнуудыг тодруулна. Энэ жилийн хувьд Нобелийн шагналыг 8 сая швед крон буюу 1,2 сая ам.доллар дагалдах аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ