Парис Хилтоныг хамгаалсных нь төлөө гурван цагдааг ажлаас нь халжээ
Польшийн терроризмын эсрэг хорооны гурван цагдааг Парис Хилтоны бие хамгаалагчаар ажилласных нь төлөө ажлаас нь халжээ.
Парис Хилтон Польшийн Катовице хэмээх хотод нэгэн худалдааны төвийн нээлтэд оролцохоор ирсэн юм байна. Гэтэл Польшийн элитийн гэж хэлж болох хорооны гурван цагдаа бие хамгаалагчаар нь ажиллаж, багагүй мөнгө олох гэсний шанг ийнхүү хүртжээ.
Цагдаа нар зартай бүсгүйн бие хамгаалагчаар ажиллах болсноо албаныхаа даргад дуулгаагүй юм байна. Польшийн цагдаагийн ажилтнуудын цалин бага тул бие хамгаалагчаар давхар ажиллах тохиолдол мэр сэр гардаж ажээ. Парис Хилтоны бие хамгаалагчаар ажилласан нэгэн цагдаа 18 жил цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд өөрийгөө хууль дүрэм зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж үзэж буйгаа ч мэдэгдсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ