“Чинис хаан” одон бий болгох тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  өнөөдөр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Байнгын хорооноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэв. Тус хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2011 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой  илэрсэн зөрчилд ямар хариуцлага хүлээлгэсэн эсэхийг   Ерөнхий аудитын газрын дарга Б.Батбаярт  тавьсан юм. Эл асуултад “Бид төсвийн тайланд нэг бүрчлэн хяналт тавьдаггүй. Санхүүгийн тайланг түүвэрлэх аргаар стандартын дагуу хийдэг. Харин санхүүгийн тайланд алдаа гарсан тохиолдолд зөв болгох заавар зөвлөмжийг өгдөг болохоос хариуцлага тооцохыг гол чиглэлээ болгодоггүй. Энэ нь ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Манайд хэрэгжиж  байгаа аудитын тухай хууль бол хөгжингүй орнуудын хэрэглэдэг хууль. Тиймээс алдаа дутагдал багатай гэж бодож байна. Харин хуулийг зөрчсөн бол шүүхэд шилжүүлдэг” гэлээ. Харин гишүүдийн зүгээс Ерөнхий аудитын газраас гаргадаг тайлан арван жилийн өмнө ямар байсан яг тэрэнтэй адилхан байна. Үүнийг төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцээд л өнгөрдөг. Үүнийг өөрчлөн шинэчилж хяналт тавьдаг болгох хэрэгтэй байна. Тухайлбал 2011 оны төсөв улс оронд хэрэгтэй биш намын, улс төрийн зорилгоор ашиглагдсан. Үүнд харин хяналт тавьж, жилдээ нэг гаргадаг тайланг олон болгох хэрэгтэй байгаа талаар сануулаад хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхийг дэмжлээ. Эзэн Чингис хаан 11-р сарын 14-ны өдөр гэдгийг судлаачид тогтоосон байна.  Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хааны одон”-ыг гардуулах санал санаачлагыг хэлэлцэж гишүүдийн нэгдсэн саналаар дэмжсэн юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ