Оюутолгойн ажилтнууд хувийн өш хонзонгоос үүдэн нэгнээ хутгалжээ

img

Олон улсын хүндэт төлөөлөгч, жуулчин гийчин хүлээн авдаг, нэг ёсондоо улсын нүүр болсон газрын нэг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өнөө өглөө гэмт хэрэг гарчээ. Тус газар хоёр хүн биенийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Цагдаагийнхан Нисэх онгоцны буудлын ойролцоох газруудад хөл хорио тогтоож, хэргийн газар үзлэг шалгалт хийсний дараа нисэхийн үйл ажиллагааг хэвийн болгожээ. Хэрэг өглөөний 9 цаг 20 минутын орчимд болсон бөгөөд Оюутолгой компанийн ажилтан 52 настай Э өмнө хамт ажиллаж байсан 35 настай Э-г онгоцноос буусны дараа ариун цэврийн өрөөнд орох үеэр нь 4 удаа хутгалсан байна. Энэ үйлдлийн дараа хэрэгтэн өөрийнхөө зүрхэн тус газар мөн хутгалжээ. Гэмтсэн хүмүүсийг Яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү авч яван одоогоор хагалгаанд оруулсан байгаа аж. Гэмт хэрэг үйлдсэн 52 настай Э нь өмнө  35 настай Э-гийн удирдлага дор ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас халсан гэсэн хувийн өш хонзонгоор энэ хэргийг үйлдсэн гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа юм С.Отгон Эх сурвалж: www.zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun hutgaldag huniig halah baitugai ajildaa ch avch bolohgui. urd n shorond orj baisan hun biz. tsagdaagiin todorhoilolt avah heregtei
2012-10-09
Hvf:
Darga nertei. Ni Gadniihniii. Bogs. Dolooj Seter. Svvsen. Bailgvi. Tegeed dood tushaaltnuudaa. Mongol ajilchdiiig. Halsan. Bailgvi
2012-10-09
Bayarsaikhan:
Niseh ongotsnii buudal noil dotroo camertai bolmoor yum. Umnu ni hurtel tesreh bumbug noiloos odoo bas noild hun aminii hereg bolj baidag hmm
2012-10-09
Ter gadaadiig harj gal hol n bolj daldagbaj ooriigoo darga gj bodson muusain ymnuudig sain hashraah heregtei adilhan l gadaadiin bool hj yvaagaa medehgui muusain ymnuud zondoo bdag shu de ted nart surgamj bolog
2012-10-09
ajil hiideggui ajil tsalgarduuldag humuus l ajlaas halahaar aimaar us sanaj buun hor nairuuldag shd.
2012-10-09
Teneg:
Yugaa tenegteed bgan, mongol companias hun halagdadgui yumuu. Het tuilshrahaa bolimoor yum. Ajlaa hj chadahgui bol halahgui yadag yum
2012-10-09
ЦӨС ИХТ хөвүүн:
Гадныхны гар хөл болоод л нэг хүнийг ажлаас халаа байлгүй дээ Ер нь гадныхны гар хөл бологч их олширч байгаа шүү
2012-10-09
baliaar:
baliar muusai umnuud zugeer ch ajilaa hij chadahgui negen os sanaal baliaar humuus bn shu mgl d ih bn
2012-10-09