
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан “Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж байгаа ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байгаа. Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжийг хязгаарлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхийн зэрэгцээ хэдэн зууны турш нүүдэллэн амьдарсан төрөлх нутгаа орхин нүүх улмаар нүүдлийн соёл иргэншилд сөргөөр нөлөөлөх байдалд хүргээд байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ асуудалд анхаарал хандуулан 2011 оноос эхлэн уул уурхайн нөлөөллийн бүс нутаг болох 9 аймгийн 15 суманд ажиллаж, хяналт шалгалт, судалгааг хийсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ