
БНСУ болон АНУ-ын хооронд баллистик пуужин нийлүүлэх хэлцэл болон пуужингаас эсэргүүцэх системийн шинэчлэлийн асуудлаар сүүлийн үед өрнөж буй хэлэлцээрийг эсэргүүцэн Умард Солонгосоос ийм мэдэгдэл хийжээ.
2009 оны дөрөвдүгээр сард Умард Солонгос алсын тусгалтай Таеподонг-2 пуужинг амжилттай туршсан ч энэ оны дөрөвдүгээр сард сансрын хиймэл дагуул хөөргөх туршилт нь бүтэлгүйтсэн юм.
Гэсэн ч Умардын пуужингийн аюул заналыг БНСУ нэлээд тооцсоны үр дүнд батлан хамгаалах салбартаа ойрын дөрвөн жилийн хугацаанд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлэх болон дундын болон ойрын тусгалт пуужин худалдаж авах талаар Пентагонтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм.
Үүний хүрээнд хэд хоногийн өмнө Сөүлд Америк болон Өмнөд Солонгосын цэргийнхэн уулзалт хийсэн билээ. Үүнийг эсэргүүцэж Хойд Солонгосын зүгээс ийнхүү мэдэгдсэн байна. Умардын мэдэгдэлд “Манай улсын алсын тусгалын пуужин Япон болон Гуам арлууд, цаашлаад Америкийн эх газарт хүрэх тусгалтай” хэмээн дурджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ