
Төсвийн байнгын хороо хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг байнгын хороогоор хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар ажлаас нь чөлөөлөв.
Түүний оронд Төрийн аудитын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитороор А.Зангадыг УИХ-ын дарга З.Энхболд санал болгосныг гишүүд дэмжлээ.
Улмаар байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ