
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан маргааш 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, эрхийн төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, тогтоолын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежир Ч.Бат танилцуулж хэлэлцүүлнэ.
Мөн “Улаанбаатар хотын захирагчийн тусгайлсан нутаг дэвсгэр дэх ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах, Тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё. Гэрэлчулуун танилцуулж хэлэлцүүлэх бол Нийслэлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай, тогтоолын төслийг нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулж хэлэлцүүлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ