Мянган жилийн дараа хүний тархины хэмжээ багасч, нүд томорно

img

Хувьслын улмаас нэг мянган жилийн дараа хүний биеийн бүтэц нэлээд өөрчлөгдөж, гадаад төрхөөрөө  одоогийн биднээс мэдэгдэм ялгаатай болно. Анатомын  хэд хэдэн мэргэжилтэн ийм таамаглал дэвшүүлж, тэдний прогнозыг үндэслэн  homo sapiens-ийн холын хойч үеийнхний дүрсийг гаргажээ. Үүнийг Британийн “Сан” сонины интернэт-сайтад байршуулсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ирээдүйн хүний дундаж өндөр 1,83- 2,13 метр болох ажээ. Энэ хандлага нь “хоол тэжээлийн  тууштай сайжралт, анагаах ухааны хөгжилтэй” холбоотой юм. “Бүр одоо дунд зэргийн америк хүн өнгөрсөн зууны 60-аад оныхноос 2,54 сантиметрээр өндөр байгаа юм” гэж Британийн эмч Гарри Трейнер тэмдэглэжээ.

Бидний хойч үеийнхний хоол боловсруулах зам ч өөрчлөгдөнө. Илүү богино гэдэс нь бага өөх, сахароз шингээх бөгөөд энэ нь жин нэмэгдэхээс хамгаалах  зүй ёсны хамгаалалт болно гэж Лондон хотын шүдний эмч Филип Стеммер  хэлж байна. Шүдний тоо цөөрч /зөөлөн хоол нь их зажлахыг шаарддаггүй/,  амны хэмжээ  ч багасч  болох юм. Эр хүний үржлийн чадвар цаашид буурах тохиолдолд эрчүүдийн бэлгийн булчирхай цөөрнө гэж бас үзэж байна.

Нэг мянган жилийн дараа хүмүүс ямар нэг зүйлд хүрэхэд хялбар болно, юу гэвэл мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бидний хойч үеийнхний гар, хуруу “их урт болох ” ажээ.  Ингэхдээ “гар, нүдний  хөдөлгөөний нарийн зохицуулалтыг шаарддаг төхөөрөг байнга хэрэглэснээс болоод ”эдгээрийн   мэдрэлийн төгсгөлийн тоо нэмэгдэх  ажээ. Амны хэмжээ багасныг нөхөхийн тулд нүд мөн томорно, тодруулбал  “нүүрний болон нүдний хөдөлгөөн нь харилцааны үндэс  болох” гэнэ.

Үүний сацуу хүний тархины эзлэхүүн багасна гэж шинжээчид таамаглаж байна. “Энэ нь “санах, бодох ажлын ихээхэн хэсгийг компьютер хийхтэй” холбоотой ажээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд ирээдүйн хүмүүсийг том толгойтойгоор дүрсэлдэг ч, ийм тархи нь заавал илүү сайн байх албагүй” гэж Лондон хотын Байгалийн түүхийн музейн ажилтан Крис Стрингер хэлсэн байна.

 С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Yer ni bol hari garigiinhann shig boloh yum bn daa.
2012-10-10
1000 jiliin daraa bugd hodolgoonii dutagdald orood 300 kg aas ih jintei bolno. hun amiin too tsoorno.het targalaltaas bolj buh erchuud n boovgui bolsnoos bolood sex hiih n hovordono.
2012-10-09
anonymous:
haha JIJIGHEN NUDTEI HUMUUS: ASHGUIDEE TOM NUDTEI BOLOH NI wahhahaaha
2012-10-09
бодвол хөөрхөн тэнэг болох нь дээ.
2012-10-09
1000 jiliin yu ch bolno gej burlterch bolii sh dee batalgaa gargaj chadahgui yum chini. bi bol 1000 jiliin daraa hunii hol boginsoj gar urt bolno geed helchii daa. hudlaa gevel 1000 jiliin daraa araarai
2012-10-09