НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

img

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, эрхийн төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, тогтоолын  төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцуулж хэлэлцүүлэх юм байна. Мөн “Улаанбаатар хотын захирагчийн тусгайлсан нутаг дэвсгэр дэх ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах, Тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулж хэлэлцүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай, тогтоолын төслийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ