
Аравдугаар сарын 10-ны өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдлууд тэмдэглэгдсэнийг та бүхэндээ хүргэе.
-1964 оны энэ өдөр Токиогийн зуны олимпийн нээлтийн ёслолыг анх удаа дэлхий дахинд телевизээр шууд дамжуулж байжээ.
-1970 онд Фижи арлууд тусгаар тогтносон байна.
-1975 онд Папуа Шинэ Гвиней улс НҮБ-д элссэн
-1980 оны энэ өдөр Алжирт 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөсөний улмаас 3500 хүн амь үрэгдэж, 300 мянга орчим өрх орон гэргүй болж байжээ
Энэ өдөр манай гаригийн олон суутнууд мэндэлж хүн төрөлхтөний түүхэнд мөнхрөн үлджээ.
Тэднээс дурдвал 1731 онд Британийн алдарт эрдэмтэн Генри Кавендиш, 1813 онд Италийн суут хөгжмийн зохиолч Жузеппе Верди, 1870 онд Нобелийн шагналт Оросын зохиолч Иван Бунин нар мэндэлж байжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ