Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00  цагт “Сонгодог мюзикл продакшн”-аас “Ромео, Жульетта” дуурийг монгол хэлээр тавих талаар мэдээлэл хийнэ. Уг дуурьт манай эстрадын болон дуурийн дуучид, драмын жүжигчид хамтран тоглох аж. 12.00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр болж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 цагт МАН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 14.00 цагт Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос олон улсын тээврчдийн өдөрт зориулж мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт Дэлхийн хараа хамгаалах олон улсын өдрийг Монгол улс маргааш тэмдэглэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ