
АНУ-ын зэвсэгт хүчинд нисгэгчгүй онгоцыг өргөнөөр ашиглаж байгаа. Ялангуяа Афганистан, Пакистанд тагнуулын ажиллагаа, гэнэтийн дайралтад байнга ашигладаг.
Харамсалтай нь нисгэгчгүй онгоцны дайралтад энгийн иргэд ихээр өртдөг билээ.
Тэгвэл ОХУ зэвсэглэлдээ нисгэгчгүй онгоцыг нэвтрүүлэхээр болжээ.
Ирэх оны хоёр дахь улиралд тус улсын дотоодод үйлдвэрлэсэн “Орлан-10” хэмээх нисгэгчгүй онгоц армид очих аж.
Тус улсад одоогийн байдлаар Израиль улсад үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг хэрэглэдэг боловч армийн анги, нэгтгэлүүдэд өргөнөөр ашигладаггүй юм байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ