![Goolingoo-35194779462012-09-28-15-50[www.urlag.mn]](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/10/Goolingoo-35194779462012-09-28-15-50www.urlag_.mn_-479x800.jpg)
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш нар ажиллажээ.
Жүжгийн гол дүрд дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг, уртын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул, уртын дуучин Б.Батболд нар тоглож байгаа юм. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ