"Их чулуут"-ын үйл ажиллагааг сэргээлээ

img

Дорнод аймгийн МХГ-аас “Их чулуут” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагааг нь түр зогсоосон билээ. Тус компанийн захирал, малын эмч, болон холбогдох бусад ажилтан, ажиллагсадыг байлцуулан 2012 оны 05 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 5 удаа хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад 16 зөрчил илрүүлэн, 430.8 мянган төгрөгийн шийтгэвэр оногдуулж, 14 заалт бүхий албан шаардлага өгч, биелэлтийг хангуулан ажилласнаар хуулийн хэрэгжилт 77 хувь, албан шаардлагын хэрэгжилт 88.6 хувь хангагдсан ба эрсдэлийг дүгнэхэд 30 хувь буюу дунд эрсдэлтэй байна.

Уг нядалгааны газар өмнө илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар өгсөн үүрэг даалгаврын дагуу ширээ ванданг үл зэврэх материалаар хийсэн, хаягдлын төмөр тэвшийг шилжүүлэн байрлуулж, хоолойтой холбожээ. Ажиллагсадын хувцасны өрөө, гэдэс цэвэрлэх өрөө, угаалтуур шинээр хийсэн, ажиллагсадыг хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсанаас гадна өтгөн, шингэн хог хаягдлын орчмын хөрсийг хамгаалж, хавтан тавьсан байна. Мөн бохирын траншейнийг далдалсан, даралтат усаар цэвэрлэгээг хийдэг болсон, мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлж байгаа, нядалгааны газрын барилгын засварын ажлыг хийсэн ба барилгын цахилгааны дотор монтажийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн “Их чулуут” ХХК нь илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажилласан тул энэ сарын 03-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг сэргээсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ