
МОТХолбооны ерөнхийлөгч Б.Баттулга, ерөнхий дасгалжуулагч Б.Адьяахүү нараар удирдуулсан Монголын олс таталтын шигшээ баг тамирчид Азийн АШТ-д оролцохоор өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Азийн АШТ энэ сарын 12-14-нд тус улсын Жёнбүк мужийн Гимже хотноо болох юм. Монгол оронд олс таталтын спорт үүсч хөгжөөд удаагүй хэрнээ манай тамирчид тивдээ ширүүн өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтах болж, Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм. Дашрамд сонирхуулахад чөлөөт бөхийн дасгалжуулагч, "Арслан" клубийг үүсгэн байгуулагч Б.Баттулга саяхан Монголын олс таталтын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ