
Гүржийн Хууль зүйн яамны тэргүүн Зураб Адеишвили эх орноосоо явж, Австрид очжээ. “Гүржийн мөрөөдөл” эвслээс Хууль зүйн сайдад нэр дэвшсэн Теа Цулукиан (эмэгтэй) өчигдөр ингэж мэдээлсэн байна.
“Адеишвили яам, ажил төрөл, тэнд ажилладаг хүмүүс, Гүржийн эрх зүйн орон зайд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тэр бүтцийг орхин явлаа. Гадаад руу явсан сайдын энэ байдал үнэндээ миний гайхлыг төрүүлсэн юм, хариуцлагагүй этгээд л ийм үйлдэл хийж чадна” гэж нэр дэвшигч цохон заажээ. “Гүржийн нийгэм энэ үйлдлийг хэрхэн үзэж байгаагаа илэрхийлэх ёстой” гэж тэр хэлсэн байна.
Одоо үүрэгт ажлаа гүйцэтгэж буй Засгийн газрын төлөөлөгчид Адеишвилийн ийнхүү гарч явсныг одоогоор тайлбарлаагүй байна. Сүүлийн жилүүдэд улстөрчид болон олон нийтийн зүтгэлтнүүд 2008 оны арваннэгдүгээр сараас энэ албыг хашиж байсан хууль зүйн яамны тэргүүнийг эрс шүүмжилж байв. Түүнийг 2003 оны “сарнайн хувьсгалын” дараа Гүржид гарч байсан “хууль бус явдлын гол архитекторчдын” нэг гэж тодорхойлж байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ