
МАН-ын бүлэг хуралдаан эхэлж байна. Гишүүдийн ирц хараахан бүрдэлгүй товлосон цагаасаа хойшилж эхэлж байна. Үдээс өмнө хуралдсан АН-ын бүлгийн шийдвэрийг хүлээн хурлаа үдээс хойш болгосон тус намын хувьд дэмий хүлээлт болж байх шиг. АН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээллийг сонсоч шийдвэрээ гаргах байлаа. Гэвч АН-ынхан мажоритари суудал бүхий 48 нэр дэвшигчийг 26 тойргоос сонгох ёстой.
Улс орныг 48 тойрог болгож хуваахгүй гэсэн байр сууриа хадгалах болсон байна. МАН-ын бүлгийн хувьд ч 48 нэр дэвшигчийг 48 торйог, 48 мандатаар сонгоно гэдэг байр сууриа хадгална гэж байгаа. Тэгэхээр Одо хуралдах МАН-ын бүлгийн хувьд АН-ын шийдвэр ямар хариу барихаас шалтгаална.
Хоёр намын зөрчилдөж байгаа байр суурь зөвшилцөхөд хүндрэлтэй. Ойрын хугацаанд нэгдсэн шийдвэрт хүрэхгүй байх гэсэн гишүүд ч олон байна. МАН-ын бүлэг мөн хуралдаанаараа 2012 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ