
Манай жүдочид энэ сарын 11-13-нд Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Абу-Дабид болох IJF гран-при тэмцээнд оролцохоор Арабын хойг руу хүлгийн жолоо залжээ. Тус тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд Ази тивийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн цомын медальт Б.Бат-Эрдэнэ, Д.Сумьяа, Б.Хишигбаяр болон өсөх ирээдүйтэй залуу жүдочид зонхилон багтсан байна.
Эрэгтэй:
60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг: Б.Хишигбаяр, Ё.Алтансүх
73 кг: Г.Одбаяр
90 кг: Б.Амбасэлмаа
Эмэгтэй:
48 кг: Г.Саранзаяа, Б.Алтанцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Б.Мөнгөнчимэг нарын тамирчид багтжээ.
Тамирчид Шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын удирдлага дор тэмцээнд оролцох аж.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ