Б.Мягмарсүрэн кикбоксын дэлхийн цомын аварга болжээ

img

ОХУ-ын Анапа хотноо зохиогдож байгаа Дэлхийн цомын аварга шалгаруулах кикбоксын тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байгаа. Тэднээс 54 кг-ын жинд өрсөлдсөн кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн жиндээ түрүүлж "World Cup Diamond-2012" цомын эзэн боллоо. Тэрээр шигшээ тулаанд Казахстан улсын аварга тамирчинг хожиж шилдэг тамирчин гэдгээ дахин нотолсон юм. Дэлхийн цомын аварга Борхүү овогтой Мямарсүрэн нь 1992 онд төрсөн, 2007 оноос "Мишээл" группын дэргэдэх "Мишээл" кикбоксын төвд дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагаар хичээллэж 2009 , 2010, 2011 оны Монгол Улсын аварга,  2012 оны Монголын бүх ард түмний спортын 13-р наадмын аварга, 2010 оны Австрийн Инсбрук хотноо зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний аварга, 2011 оны Тайландын Бангкок хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах мутай боксын тэмцээний мөнгөн медаль тус тус хүртээд байлаа. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зүрх судас:
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Мөн холбоотой зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй биечлэн өгч байна. 99138391, 96058391, 89738391
2012-11-08
kick:
bayar hyrge miigaa bol ene yeiin khengen jingiin shildeg tamirchin yaah argaggyi mun yum aa
2012-10-10