Ц.Нямдорж: Албан хаагчдын өрөө цөөн байна уу
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд хуралдаж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон“Хууль, УИХ-ын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Нямдорж ”Эмнэлгээс илүү дарга нарын албан өрөө цөөн байна уу.
Тэр олон яамны албан хаагчид ажлаа явуулж болоод байсан. Хууль зүйн салбарын ажилчдын тоо нэмэгдээгүй. Гэтэл эмнэлгийн оронд ажилчдын контор барина гэдэг байж боломгүй” гэсэн үгийг Х.Тэмүүжин сайдад дайсан юм.
Харин Х.Тэмүүжин сайд “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хэтэрхий ачаалалтай байна. Тиймээс Цэргийн эмнэлэгтэй нэгтгэх нь зөв. Тэгээд ч Солонгосын хөрөнгө оруулалтаар томоохон эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирнэ. Хууль зүйн салбарт хүн худалдаалах, хар тамхи зэрэг томоохон гэмт хэрэгийг илрүүлж тэмцэх талаар шинэчлэлт хийх гэж байна. Үүнтэй холбоотой хууль зүйн салбарын мэргэжилтнүүдээ нэг дор нэгтэнэ. Харин энэ тэр үнэтэй тоног төхөөрөмжөө оношлогооны нэгдсэн эмнэлэгт өгөх ёстой” гэв. Д.Нямдорж гишүүн “Наад барилгыг чинь дахиад шинээр барина гэвэл дахин төсөв батална. Хугацаа шаардана” гэсэн юм.Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ