Засаг дарга Ж.Баянмөнхөд хоёр жил зургаан сарын ял оноов

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Баянмөнх, С.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг  өнөөдөр  хянан хэлэлцлээ.

Ж.Баянмөнх нь С.Мөнхжаргалын Говь-Сүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Шивээ говь” ХК-ийн НӨАТ-д төлсөн 80 сая төгрөгийг төрийн сангаас гадуур данс нээн авсан эсэхийг шалгаж байсан шалгалтыг зогсоолгох зорилгоор 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр албан өрөөндөө байхад нь оруулан өгсөн 2 сая  төгрөгийг урьдчилан амлахгүйгээр авсан гэмт хэргийг үйлджээ.

С.Мөнхжаргал нь Говь-Сүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Шивээ говь” ХК-ийн НӨАТ-д төлсөн 80 сая төгрөгийг төрийн сангаас гадуур данс нээн авсан эсэхийг шалгаж байсан шалгалтыг зогсоолгох зорилгоор 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн албан өрөөнд 2 сая төгрөг хээл хахууль болгон өгсөн аж.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулжээ. Харин С.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, түүнийгээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна.

Нийслэлийн шүүх  уг хэргийг давж заалдах шатны журмаар 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hu-n Hu-lgaich kommunistudiin l neg biz
2012-10-11
irged:
MAH-iig Mongoliin niigmees zailuulj niigmee tseverletsgeeye songogchidoo. MAH baisan tsagt Mongoliin irgediin diilenh n yaduu baih bolno suuliin 20 jild batlagdsan bodit baidal.
2012-10-11
man namaa zailuul
2012-10-11
irged:
MAH-iig Mongoliin niigmees zailuulj niigmee tseverletsgeeye songogchidoo. MAH baisan tsagt Mongoliin irgediin diilenh n yaduu baih bolno suuliin 20 jild batlagdsan bodit baidal.
Man shde
2012-10-11
Ardchilsan nam
2012-10-10
bayanaa huu sho-doo tavtai moril
2012-10-10
yasan ch utgagui baartsagluulj bichdiin
2012-10-10
Ali namyn hun be?
2012-10-10
Ardchilsan nam