Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна гэв

img

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн бямба гарагт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газрын эзэдтэй уулзав.

Архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, 21-ээс доош насныханд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээрх эзэдтэй уулзаж яамнаас баримтлах бодлогоо танилцуулсан юм.

Хууль зүйн яамнаас шөнийн цэнгээний газруудад стандарт тогтооно. Стандартад зааснаар тухайн цэнгээний газар гадна болон дотор талдаа шаардлага хангасан камер суурьлуулах, ойр орчмоо гэрэлтүүлэх, хамгаалалтын албатай, эмчилгээний өрөөтэй байх юм. Тавьж буй стандартыг дагаж мөрдвөл үйлчилгээний цагийг сунгах талаар хуульд тусгана. Хэрэв зөрчил дутагдал гаргаж, 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалах буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулав.

Шөнийн цэнгээний газрын эзэд ч энэхүү шаардлагыг дэмжиж, дагаж мөрдөн ажиллана гэдгээ хэллээ.

Н.Бүжин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DENVER.MN:
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. DENVER.mn
2013-01-25
Temuunjind:
sain baina shuniin bar tsengeenii agzruudiig bugdiig ni haaa, 4r horoolold baidag Hobby geed haranhui yum shig har hushig attsan udurjin shunijn ajilladag bar-g haah heregtei delguuruudiin dund gadnaasa neh anhaaral attahgui hernee zaluuchuudiig sogtuuruulah undaagara shunujin hangadag gazar bn gemt ehreg iim gzaruudaas bolj buurahgui bn shuu
2012-11-16
камерийн шахаа:
худлаа. Энд бас камерийн шахаа явагдах юм гэсэн. Хэн нэгэн баяжих юм гэсэн. Өрөө аль хэдийн камертай газруудад л битгий шахаасай даа. ажил нь нэр хүндээ алдана ш дээв
2012-10-11
ganaa:
amijilt huseyeeee
2012-10-10
hutsaaa chi
2012-10-10
Чингис:
Ардчилсан намын удирдлагад санал болгох нь.Наад хүнээ эхлээд ажлаас нь чөлөөл. Дараа нь Тэмүүжин хэмээх нэрийг нь сольж таарах нэр өг. Тэгээд хөдөө орон нутагт дараагийн сонгууль хүртэл ажиллуулаад гайгүй сайн ажиллаж байвал дахин УИХ-д нэрийг нь дэвшүүлээд үз. Ялаад гараад ирвэл харин сайд болгоод ажиллуул. Тэр болтол амьдрал мэддэг, ноён нуруутай,ухаан, буурь суусан төрийн хар хүн болох биз. Ийм л байна.Уг нь хоосон толгой ч биш шүүв Даанч цаг нь болоогүй байхад сайд болгож хайран залууг сүйдлэх гээд байх шиг байна даа.
2012-10-10