Төрийн нууц задруулсан хэргийн байцаалт дуусчээ

img

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын ал­банд ажиллаж байсан Б.Ням­ханд төрийн нууц задруулсан хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын хяналтад иржээ. Өмнө нь анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаанд  буцаад хагас жилийн нүүр үзсэн уг  хэрэгт  улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ нар ажиллаж байна.

В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Хэрэв гэм буруутай нь тогтоодвол 16-25 жилийн хорих ялаар шийтгэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээр В.Нямхандыг тагнуулын бай­гууллагаас халагдсанынхаа дараа тус газрын албан хаагч­­дын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан гадаад  руу зорчсон нь тагнуулын байгууллагын хараанд өртөх болсон гэдэг. Хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаард­лага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна.

Түүнчлэн тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуу­лынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан аж. Зарим эх сур­­валжийн мэдээллээр В.Нямханд Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн гэх.

Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Дараа нь буюу 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа “Савана” ресторанд ТЕГ-ын ажилтан хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй марган зодолдсон  гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн  юм байна.

Түүнийг  шалгаж буй зүйлчлэлээс харахад эх орноосоо урвасан гадаадын тагнуулын байгууллагад нууц мэдээ материал дамжуулан элссэн гэж буруутгаж буй. Мөн түүнийг БНХАУ-ын тусгай албанаас их хэмжээний мөнгө авч, улсын нууцын зэрэглэлд хамаарах баримт дамжуулсан гэсэн мэдээлэл дэгдээд байгаа тухайд албаны эх  сурвалж “Баримт дамжуулсан уу, гэм буруутай үйлдэл хийсэн үү гэдэг нь мөрдөн байцаалт дууссаны дараа тодорхой болно” гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bugd l urvagchid shde TEG-iihan. ene boduul ter huranda J teigee muudaltsaal zuulgaa biz. ternes mede damjuulj bga bhoo.
2012-10-10
ka:
mash muuu gazar bi ene gazar bagaxan xugacaand ajillaj baisan 2 jil orchim tailandaa ajillaxad xund bn gsn daraa ix l xoorxon xalsan da hoorxii gj
2012-10-10
Ulaangom:
Tusgai alband 3 ue-iin hen namtar-iig sudalj baij avdag ulamjlal yaasan be. Hyatad tsustai hun amercict ch ter africt ch ter mongold ch ter hyatadiin tusiin tuld ajillaad baina. Odoo hyatad huchtei bolj ir baigaa bolohoor ulam tatagdaad bn. Erliiz baitugai tsever mongol hun mungu haruulanguut guichihee baidag bolloo shuu dee. 3-ue-iin namtar, deer ni noyon nuruug ni harah heregtei
2012-10-10
hujaatai niilsn yum bnlda
2012-10-10
oo uhej hevtsen hujaagiin buunii nohoi l shiv de naadaah shuud ter urvaj guigeed bga hyatad ulsiinh ni huuliar buudaj al
2012-10-10