Кино үйлдвэрийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана
Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалыг маргааш нээхээр болжээ. Харин хойд урсгалын хөдөлгөөнийг нөгөөдөр оройн 22.00 цагаас эхлэн хаах юм байна. Энэ хэсгийг долоон хоногийн хугацаанд хааж борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ