Улаанбаатарт 7-9 хэм дулаан

img

Өнөөдөр Улаанбаатар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Говь талын нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ