Чуулганы нэгдсэн хуралдаантай

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар  дараахь асуудлыг хэлэлцэнэ 1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал: • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох саналыг УИХ-ын дарга З.ЭНХБОЛД танилцуулна; • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна. 2.”Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна; • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна. 3.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/: • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна. 4.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/: • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна. 5.“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл: • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна. 6.“Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: • Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна; • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ