
Wikipedia онлайн нэвтэрхий толь бичгийг үндэслэгч Жимми Уэйлс гэрлэлээ гэж “Дейли мэйл” сонинд бичжээ. 45 настай интернет-бизнесчийн хань нь Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийн нарийн бичгийн дарга референт байсан 40 настай Кейт Гэрви болсон байна. Хуримын ёслол Лондон хотод болжээ. Уэйлсийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Түүний анхны гэргий нь Пэм нэртэй бүсгүй байсан бөгөөд тэр хоёр Алабама хотын хүнсний дэлгүүрт хамт ажиллаж байжээ (тэднийг гэрлэхэд Уэйлс 20 настай байсан). Түүний хоёр дахь гэргий нь биржийн ажилтан Кристин Роан бөгөөд тэдний дундаас нэг охин төрсөн байна.
Уэйлс Швейцарт Кейт Гэрвитэй танилцжээ. Тэдний амрагийн холбоо үргэлжилсэн хугацаанд тэд охинтой болжээ. Гэрвийн хувьд энэ нь анхны гэрлэлт гэнэ. Жимми Уэйлс 2001 оны нэгдүгээр сард өөрийн найз Ларри Сэнгерийн хамт “Википедия”- г нээсэн юм. Олон улсын онлайн-нэвтэрхий толь бичиг нэрд гарах болсноор, Уэйлс сайтыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн элдэв промо ажиллагаа зохион байгуулах болжээ. Ресурст орогчдод хандсан өөрийнх нь хувийн уриалгыг уншихыг уриалж буй Уэйлсийн зурагтай баннерыг саяхнаас “Википедия”-гаас харах болсон юм. Энэ уриалгадаа тэр сайтын үйл ажиллагааг дэмжихэд мөнгө хандивлахыг уриалсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ