
Сирийн иргэний агаарын Airbus A320 онгоц Москвагаас Дамаскийг чиглэн нисэж байхад нь Туркийн сөнөөгч онгоцууд албадан буулгажээ. Анкарагийн буудалд газардуулсан 180 зорчигчийн суудалтай уг онгоц 35 зорчигч, багийн 2 гишүүнтэй байжээ.
Онгоцыг албадан газардуулах болсон шалтгаан нь тус онгоцонд их хэмжээний зэвсэг тээвэрлэж буй гэсэн мэдээллээс болжээ.
Туркийн гадаад хэргийн сайдын мэдээлснээр тус улсын агаарын хилээр Сири рүү зэвсэг тээвэрлэх явдалтай хатуу тэмцэнэ хэмээжээ. Түүнээс гадна Турк улс аюулгүй байдлаа сахин хамгаалахын үндсэн дээрээс ийм арга хэмжээ авсан гэжээ.
Сүүлийн үед Сирийн дотоод хямрал хөрш орнууд руугаа нэнэ ялангуяа Турк руу дэвэрч, хилийн будлианууд гарах болсон. Үүний хариуг нь ч Турк улс тухай бүр нь барьж буй.
Тиймээс Сири, Туркийн асуудал томоохон цэргийн ажиллагаанд тулаад байгаа билээ. Одоогоор онгоц албадан буулгасан талаар ОХУ, Сирийн талаас мэдэгдэл гаргаагүй байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ