Дахиад л японы бага сургуулийг магтан дуулъя

img

Магтах ч үг олдохгүй юм дөө. Юу юу сургаж байгааг та нар ингэж над шиг өдөр тутам мэдэрдэг ч болоосой. Би өөрөө монгол сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ өгч байгаад энд ирээд үргэлжлүүлж байгаа болохоор сургалтын стандартын ялгааг аймаар мэдэрч байна. Сургуульд дан ганц тоо бодох унших бичихийг заахаас гадна хэл ярианы хөгжил, гар урлал, гарын ур дүй, биеийн хөгжил, хөгжмийн зэмсэг тоглож сурах гэх мэт өчүүхэн жижиг мөртлөө амьдралд нэн хэрэгтэй зүйлсийг их заах юмаа. Монголд охин маань нэг хувийн сургуульд явж байсан гэж хэлсэн. Яахав зөвхөн англи хэл тоо хоёроор өдөр шөнөгүй хүүхдийг хаширтал нь шахдаг бусад хувийн сургуультай харьцуулахад биеийн тамирын заалтай, хүүхдийг хувь хүн талаас нь илүү хүмүүжүүлнэ гэж мэрийдэг, үдээс хойш янз бүрийн дугуйлан секц /ширээний теннис, даам, бүжиг, зураг гэх мэт/ хичээллэдэг гэх мэт давуу талтай байсан ч Японы жирийн нэг улсын бага сургуулийн жирийн л нэг стандарт сургалтын хаана нь ч хүрэхгүй байгаа юм чинь. Жишээ 1. Та нараас нэг юм асуух уу? Танай 8 настай охин чинь хогоо ганц ширхэг ч үлдээлгүй шүүрдээд шалаа мөлхөж байгаад цэмцийтэл нь угааж чадах уу? Битгий гомдоорой чадахгүй гээд хэлчихэе. Манай охин монголд байхдаа шал угааж үзээгүй байлаа. Манай гэр битүү ширдэгтэй, сургууль нь тусдаа цэвэрлэгчтэй. Тэгээд хэзээ ч бага ангийн хүүхдээр сургууль шал угаалгахгүй шдээ манайд. Гэтэл энд ирснээс хойш япон сургууль чинь хүүхдүүд нь бүгд өөрсдөө тэр том сургуулийнхаа бүх юмыг цэвэрлэдэг. Бүр бүх юмаа хүүхдүүд нь багштайгаа цуг өдөр болгон хийчихдэг, тэнд цэвэрлэгч гэдэг орон тоо байдаггүй. Өглөө очиход 5-р ангийн хүүхдүүд хичээлийн эрхлэгчтэйгээ сургуулийн гадаах навч шороог шүүрдээд зогсоцгоож байдаг, 4-р ангийнхан нь бүх цэцгийн мандлаа арчилж байхад, өөр ангийхан биеийн тамирын талбайгаа янзалж байх гэх мэтээр бүх анги бүр хүүхэд болгон тэр цэвэрлэгээнд мааш идэвхитэй үнэнч оролцдог. Охин заримдаа өнөөдөр цэвэрлэгээний өдөр болохоор сургуулийн шат үхтлээ зүлгэж байгаад ирлээ гэсээр ирдэг. Одоо манай охин чинь шал шүүрдэх угаах хоёрт ёстой мастер болсон шүү дээ. Баян ядуу хэний ч хүүхэд байсан бүгд адилхан юм хийнэ тэр хэрээрээ юм хийж сурна. Нөхөр бид хоёрын олзуурхсан гэж яаваа. Аягүй л бол бид нар чинь хүүхдээ эвий хөөрхий гээд хэр баргийн юм хийж сургахгүй дээ. Жишээ 2. Янз бүрийн жижиг сажиг зүйл их зааж сургах юмаа. Оригаминаас авахуулаад нөгөө бид нар бага байхдаа тоглодог байсан урт утас хоёр гарынхаа хооронд хуруундаа углачихаад нэгэн доогуур нь нөгөөг нь гаргаж явсаар байгаад хэрээн сарвуу болгоод байдаг даа, тэрийг чинь энд хичээл дээр нь ордог байвал яахуу? Бас дугуй унаж сургаж байна. Ямар дугуй? Нэг дугуйтай дугуй. Миний хувьд зөвхөн циркэд л харж байсан дугуйг чинь энд 1-р ангид нь заадаг юм байна. Сургууль дээр зөндөө ийм дугуй байхаас гадна дугуйны дэлгүүрт нь өнгө зүс төрөл бүрээрээ. Бас бага байхдаа цагны эд ангийг ширээн дээр эргэлдүүлж тоглодог байсан уу? Яг тиймэрхүү гэхдээ арай том ээрүүл шиг төмөр тоглоомыг маш эвтэйхэн шидэж эргэлдүүлж тогтоодог тоглоом бас сургалтанд нь багтсан байгаан. За тэгээд усанд сэлэлт, бийрээр бичдэг калиграф, байгаль орчны хичээл, хөгжмийн зэмсэгний хичээл л гэхэд лимбэ тоглуулж эхэлж сургаж байна, хүүхэд бүр лимбээ худалдаж авна, тэр нь нэрийг нь сийлцэн тусгай ширэн сав мавтай үнэн хөөрхөн эд байгаа юм чинь. Байгаль орчны хичээл гэхэд ангидаа эрвээхэй тэжээгээд түүнийгээ өндөг байхаас авгалдай хүүхэлдэй эрвээхэй болох хүртэл нь тасралтгүй ажиглаад маш сайн ойлголттой болж авч байгаа юм. Тэр сурах бичиг мичиг нь ч гэсэн ямар ч гоё юм, яасан ч ойлгомжтой юм, яасан ч их мэдээлэл өгдөг юм. Тэгэхэд хажууд нь би монголын шинэ гарсан 1-р ангийн монгол хэлний сурах бичгийг ойлгохгүй байна шүү дээ. Байгаль орчны хичээл юмуу эсвэл угаасаа ч тэгдэг юмуу, үе үе хоттойгоо танилцах аялалд явж байна. Нэг бол тусгай автобусанд суугаад бүүр хол элдэв гоё том цэцэрлэг сааданд очиж зугаалж байна. Эсвэл энүүхэн ойр хавьдаа тодорхой маршрут гаргаад 100м зай болгонд багш нар нь цуварч зогсоод хүүхдүүд групп болж хуваагдаад газрын зураг бариад явцгааж байна. Эсвэл метро юмуу автобусаар тодорхой зайнд явж үзэцгээж байна гэх мэт. Жишээ 3. Биеийн тамирын хичээл бол ёстой жинхэнэ утгаараа орох юм. Тэр хэрээрээ хүүхдийн бие хаа чангарч байгаа юм чинь. Монгол 3-р ангийн хүүхэд япон 3-р ангийн хүүхэд хоёрыг 300 метр гүйлгэвэл монгол хүүхэд нь замдаа бахардаад унана даа. Бүх сургууль стандартын том биеийн тамирын талбайтай гаднаа. Бас усан сантай /бүгд үгүйг мэдэхгүй/. Ер нь тийм том талбайтайгаар нь сургууль байна гэж би таньдаг юм. Хичнээн газар үнэтэй газар хэрэгцээтэй гэж байсан ч ийм талбайгүй сургууль ганц ширхэг ч байхгүй. Манайхан шиг сургуулийн биеийн тамирын талбай дээр нэг өглөө босоод ирэхэд дураараа барилга барьчихсан байна гэдэг ойлголт байхгүй юм даа. За тэгээд бүх хүүхэд биеийн тамирт ижил хувцастай орно. Янз бүрийн спорт өдөрлөг уралдаан тэмцээн байнга болно. Түүндээ хүүхдүүдийг оролцохыг маш идэвхитэй дэмжинэ, урамшуулна. Хүүхдүүд ч тэр эцэг эхчүүд ч тэр аймаар идэвхитэй оролцож мааш өндөр ач холбогдол өгдөг иймэрхүү тэмцээндээ. Жишээ 4. Хүнтэй мэндэлж, хүнтэй зөв харьцаж сургаж байна. Хүнсээ цуглуулах гэж явахдаа нэг ахлах сургуулийн хажуугаар өнгөрдөг юм. Хааяа биеийн тамирын хичээлийнх нь нэг хэсэг бололтой жагсаалаар гудамжаар гүйж байгаа хүүхдүүдтэй тааралдана. Тэгэхээр тэд нар надтай мэндлээд байдаг байлаа. Анх би гайхаад намайг таньдаг багштайгаа эндүүрч байна даа гэж боддог байлаа.Тэгсэн чинь эд нар чинь гудамжинд яваа бүх хүнтэй мэндлэх ёстой байдаг юм байна лээ шд. Манай охин аяллаар гудамжаар явцгааж л дээ. Тэгсэн багш нь замд тааралдсан хүн болгонтой заавал мэндэл гэж хэлсэн гэсэн. Хүүг ч гэсэн цэцэрлэгийн багш нар нь өглөө ирэхэд нь заавал "Өглөөний мэнд" гэж хэлүүлж байж анги руу нь оруулдаг юм. Бага сургууль цэцэрлэг ч биш манай сургууль дээр ч гэсэн коридорт хэн нэгэнтэй тааралдаад танихгүй ч гэсэн эелдгээр толгой дохиод өнгөрнө. Энэ чинь хүнд их сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа юм чинь. Энэ бүх сайхан сургалт өндөр стандарт тэгээд үнэгүй гээд бод л доо. Японд бага сургууль үнэгүй, ахлах сургуульд харин их зардал гардаг гэж сонссон. Гэхдээ л бага сургуулийн энэ сургалтанд ядуу баян ямар ч айлын хүүхэд ав адилхан боловсрол олж авч чадаж байна. Тэгэхэд би одоо буцаж очоод яг энэ стандартыг нь алдагдуулалгүй үргэлжлүүлэн сургана гэвэл мааш өндөр төлбөртэй сургуульд сургаад дээрээс нь калиграф, усанд сэлэлт, хөгжим, спортын ямар нэг сургалт дамжаанд нэмж мөнгө төлөх болж байгаан. Тэгээд дээрээс нь сургууль дамжаа аль нь ч хувь хүний хүмүүжил, байгаль орчин, амьтныг хайрлах сэтгэл, энээ тэрээ жижиг сажиг зүйлсийг сургаж чадах уу? Мэдээж чадахгүй.   http://nogoohon.blogspot.jp/  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai ulamjlalt surgalt buyu bidnii emee ovoo elents hulants nar geriin surgaltaar, hodolmor, togloom naadgai, ulger domog geed buh zuileeree huuhduudee humuujuuldeg baisan, ene ulamjlal hotjilt uuseed barag baihgui bolson, iimees manai surgaltand ulamjlalt ardiin humuujleesee sain suraltsaj tuuniigee orchin ueteigee zohitsuulah ni zov gej bodoj baina.
2012-10-23
manaih bolovsroliin togtoltsoogoo shinechilj ur huuhduud maani hurdan teden shig surguulid surdag boloosoi. Shat daraatai olon jiliin ajil boloh baih. Ehleed bagsh nariig surgana. Ted nariig sain surgahgui bol eos surtahuun ym ymaaraa japan bagsh naraas gologdono l doo. Japand huniig tsogts hogjuulj bn. Manaid bolohoor heden hicheel orood oor ym baigui. Iimees hunii hogjil l uls ornii ireeduig todorhoiloh uchraas ene tal deer hurdan shinechlelt hiigdeh boltugai
2012-10-14
танихгүй хүн:
Манайх хүүхдүүдээ хэзээ ийм сургуульд сургаж эхлэх юм болдоо хөөрхий. Төрийн мөнгийг хэн нь хурдан, их хэмжээгээр өөртөө авсан нь төрийн суудалд суудаг нь худлаа биш гэдгийг бүгд мэддэг. Төрийн өндөр албан тушаалтнууд нь гадаадад яваад л байж улс орондоо хэрэгжүүлж болох туршлагыг нь улсдаа хэрэгжүүлэх гэж бодохгүй юмаа.Манай багш нар түлээ, нүүрс, мах, гурилаа яаж авах вэ гэж бодсоор байгаа цагт яаж хүний хүүхдийн тухай бодох вэ дээ
2012-10-13
tiim shuu yaponii baga surguuli ni hamgiin saihan, dund ahlah surguulidaaa huuhduud mash ih achaallaar surdag, minii huuhduud ch baga surguulid ni surch bn uneheer setgel amar hicheel surguulid ni yavuuldag yum, zamiin hudulguun bagsh nariin haritsaa gee dl sanaa zovooh asuudal baihgui, bagsh nariin tuhaid helehed mongol bagsh nar het bariu esvel undur usgiitei gutal surguulidaa omsdog ter buruu zuil bololtoi huuhduuded surguuliin orchind yu ch tohioldson baisan bagsh nar turgen shuurhai hudluh heregtei uchraas engiin namhan gutal biyd hungun huvtsas umsdug baihaa yapon bagsh nar tseverhen engiin huvtsaladag yum bainalee ugluud huuhduud irehed zahiral surguuliin uudend mendlee dl zogsoj baidag geed l engiin buhen baigaa shuu
2012-10-11
Гоё юмааа
2012-10-11
1eej:
Unen bichjee minii 2 huuhed bas end surch humuujijdeg bayan yaduu onts muu surdag yur ni gol bish yum shig bna lee sportiin udurlugt buh huuhduud oroltsdog guij chadahgui targan bsn ch guine ter buu hel hugjliin berhsheeltei huuhdiig bagsh ni hutluud guij bsn uchir ni end hugjliin berhsheeltei huuhdiig jiriin huuhduudtei surgadag gehdee hajuudaa tusgai bagshtai anh manai huuhed 1 angid orood eejee manai angiin 1 huuhed udur bur emeeteigee irehiin emee ni hajud ni suugaad bdg gej yarisan ni tiim uchirtaig daraa ni medsen gol ni ednii bagsh nar goyo gangan huvtsas surguuli deere umsuhgui urgelj biyiin tamiriin huvtsas puuztei bdg zahiralch adilhan usnii gutal umsuud hashaagaa shuurdej bhiig olon harsan
2012-10-11
1 n aav:
Ene ch unen shuu. hamgiin gol n dungiin araas hootsolddogui baga surguulid n dunch tavidaggui booronhii davhar booronhii gurvaljin geed l boloo. dungiih n huudas n ch gesen hicheeldee her anhaarlaa handuuldag, tseverlegeendee her oroltsdog geh met zuilsiin ard dugui ch yumuu gurvaljin baih jisheetei. onts dungees iluu tsag hugatsaand n hiihiig iluud uzdeg. iim jishgeer l huuhduudiig humuujuulehgui bol hichneen onts surdag toondoo sain bailaa geed hog hayad gudamjnii haish evdeed busdiin ugiig sonsoh chadvargui bagaar ajillah chadvargui humuus l garch irj baishd mongold. ern onts dun amidrald hereg bolohuu niigemd heregtei yu baigal orchnoo hairaldag hamgiin gol n huniig hundeldeg hun niigemd heregtei yu
2012-10-11