Энэ өдөр Такеши Канеширо мэндэлжээ
1973 оны энэ өдөр Японы жүжигчин, загвар өмсөгч, дуучин Такеши Канеширо мэндэлжээ.
Тайваньд мэндэлсэн жүжигчний карьер тун дардан замналтай. Магадгүй энэ нь түүний гадаад төрхтэй холбоотой.
Азийн кино урлаг, шоу бизнест түүнийг хамгийн царайлаг эрэгтэй жүжигчин хэмээх нэр дагаж явдаг билээ.
Такеши Канеширо 1992 оноос дуучны карьерээ эхэлж “Heartbreaking Night” цомгоороо нэлээдгүй алдарт хүрсэн гэдэг.


Улмаар 1993 онд “Heroic Troy: Executioners” кинонд дүр бүтээсэн нь цаашдын кино урлагийн замналыг нь нээж өгчээ.
Японд нэлээд хэдэн кино, сериалд тоглон алдар нэрийг олсны дараа Такеши Канеширо Хонконг, Тайваний кино урлагийн нэрт зүтгэлтнүүдтэй холбоо тогтоожээ. Энд Жан Имоу, Жон Вү зэрэг алдартнуудыг нэрлэж болно.
Ингээд түүний Ази төдийгүй дэлхийд нэрээ гаргах боломж нээгдсэн байна.
Жон Вүгийн “Улаан хавцал”, Жан Имоугийн “Нисдэг чинжалын бүлгэм”, Питер Чаны “Дайны эзэд” зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн нь түүнийг өндөрт гаргасан.
Тэрбээр нийт 40 гаруй кинонд тоглож, 9 цомог хэвлүүлсэн байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ