1.752.150 төгрөгийн техник хэрэгслийн дэмжлэг үзүүллээ

img

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанаржуулах, Өрхийн эмнэлэгүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн анхан шатны эмнэлэг болгон хөгжүүлэх зорилгоор Багануур дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэгүүд гурван талт гэрээ байгуулсан. Үүний дагуу дүүргийн төр захиргааны байгууллагаас өрхийн эмнэлэгүүдийн эмч ажилнуудыг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг харилцан ярилцаж тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Түүнчлэн Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Эдийн Засаг нийгмийн зорилтод тусгагдсаны дагуу жил бүр  өрхийн эмнэлэгүүдэд дүүргийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж ирсэн 2011 оны хувьд өрхийн эмнэлэгүүдийн хүсэлтээр 1 .752.150    төгрөгийн    техник хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ